Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын нисгэгчид ажил хаяв

Францын "Air France" компанийн нисгэгчид зун баталсан "Perform 2020" төлөвлөгөөг эсэргүүцэж, энэ сарын 22-ныг хүртэл ажил хаялт зарлаад байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын нисгэгчид ажил хаяв
Францын нисгэгчид ажил хаяв. Зураг: МҮОНРТ

Францын "Air France" компанийн нисгэгчид зун баталсан "Perform 2020" төлөвлөгөөг эсэргүүцэж, энэ сарын 22-ныг хүртэл ажил хаялт зарлаад байна. “Perform 2020” төлөвлөгөөнд нисгэгчдийг бүс нутгийн охин компани болон "Air France-"ийн түнш болох орон нутгийн салбаруудад шилжүүлэхээр тусгажээ. Хэдийгээр нисгэгчид энэхүү заалтыг зөвшөөрч байгаа ч шилжсэн нисгэгчдийн цалинг 50 хувиар бууруулна гэх заалттай санал нийлэхгүй байгаа аж. Тиймээс тэд ийнхүү цалингаа хэвээр үлдээхийг шаардаж, урт хугацааны ажил хаяж байна. Энэ талаар компанийн захирал Фредерик Гажеин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ удаагийн ажил хаялт тус компанид өдөрт 10-15 сая еврогийн хохирол учруулж байна” гэжээ.

Хуваалцах