Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөлөө

Францын Гвиан дахь Куру сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөлөө
Францын сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөлөө. Зураг: МҮОНРТ

Францын Гвиан дахь Куру сансрын буудлаас "Вега" пуужин тээвэрлэгчийг амжилттай хөөргөөд байна. Тус пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар "Сентинел 2Б" хиймэл дагуулыг тойрог замд оруулах юм. Энэхүү хиймэл дагуулыг байгаль орчин, аюулгүй байдалд хяналт, дүн шинжилгээ хийх "Коперник" төслийн хүрээнд хөөргөж байгаа юм.

"Сентинэль -2Б" нь Коперник төслийн хүрээнд хөөргөж байгаа дөрөв дэх хиймэл дагуул юм байна. Эхнийх нь болох "Сэнтинэль 1А"-г 2014 оны дөрөвдүгээр сард Союз пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар тойрог замд оруулж байжээ. Хиймэл дагуулууд нь хосоороо ажилладаг бөгөөд эсрэг тэсрэг цэгүүдэд байрладаг байна. Энэ он гарснаас хойш "Куру" сансрын буудлаас гурван пуужин тээвэрлэгчийг хөөргөсөн бөгөөд "Вега"-г анх удаагаа хөөргөж байгаа нь энэ юм байна.

Хуваалцах