Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын цагдаа нар жагсаал хийлээ

Ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцсэн Францын цагдаа нар жагсаал хийлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын цагдаа нар жагсаал хийлээ
Францын цагдаа нар жагсаал хийлээ. Зураг: МҮОНРТ

Ажлын орчин нөхцөл, тэтгэврийн шинэчлэл зэргийг эсэгүүцсэн Францын цагдаа нар жагсаал хийлээ. Сүүлийн жилүүдэд Францын нийслэл Парис хотын төв эсэргүүцлээ илэрхийлсэн цагдаа нарын хөл хөдөлгөөнд дарагдах болсон. Тэд Засгийн газар нь анхаарал хандуулж, ажлын орчныг нь сайжруулахгүй байгааг эсэргүүцэж байгаа юм.

Лхагва гарагт мөн 20 мянган цагдаагийн албан хаагч, үүнд цагдаагийн эгэл жирийн ажилтнуудаас эхлээд удирдах албаны хүмүүс хүртэл нэгдэн Парис хотод эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд “Үндэсний цагдаа нар уур бухимдалтай байна” гэх мэт уриа барин, чангаар хэлцгээж байжээ.

Зарим мэдээллээр ажлын орчин нөхцөл хүнд байдгаас Францын цагдаа нарын дундаж наслалт 42 болж буурчээ. Энэ он гарснаар хойш 52 хүн амиа егүүтгэжээ. Цагдаа нар амиа хорлох үзэгдэл нэмэгдэж буй юм байна. Мөн цалин тэтгэмж нь буурч байгаа гэсэн мэдээлэл байна.

Хуваалцах