Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Францын үндэсний баярын өдөр тохиож байна

Жил бүрийн долдугаар сарын 14-ний өдөр Франц улсын үндэсний баярын өдөр буюу Бастилийн хэрмийг довтолсны ой тохиодог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Францын үндэсний баярын өдөр тохиож байна
Францын үндэсний баярын өдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн долдугаар сарын 14-ний өдөр Франц улсын үндэсний баярын өдөр буюу Бастилийн хэрмийг довтолсны ой тохиодог. Энэхүү баярын нэг онцлог арга хэмжээ бол дэлхийн хамгийн алдартай Champs Elysées өргөн чөлөөнд болдог цэргийн парад юм.

Тэгвэл өнөөдөр ч гэсэн энэхүү цэргийн сүрлэг жагсаал болох гэж байна. Тус парад нь Франц Улсын агаарын, усны, газрын зэрэг цэрэг, батлан хамгаалахын бүхий л анги салбарын 4404 явган цэрэг, 221 мотоциклт бие бүрэлдэхүүн, 200 морьт цэрэг, 97 нисдэг техник хэрэгсэлт бие бүрэлдэхүүн оролцоно.

Энэ жилийн хувьд цар тахлын дэгдэлтийн улмаас үзэгч, олон нийтийн хувьд вакцинд хамрагдсан эрүүл ахуйн гэрчилгээтэй байх, амны хаалттай байх шаардлагыг тавьж байгаа аж.

Хуваалцах