Францын волейболын эрэгтэйчүүдийн шигшээ баг анх удаа түрүүллээ
Харин ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн бөгөөд хүрэл медалийн төлөө Аргентин болон Бразил багуудын хооронд бол 3-2 харьцаагаар Аргентины баг хожлоо.
Мэдээллийн алба

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрэгтэй волейболын аварга баг өчигдөр тодорлоо. Аваргын төлөө Францын шигшээ ОХУ-ын багтай тоглосон бөгөөд 3-2 /25-23, 25-17, 21-25, 21-25, 15-12/ харьцаагаар Францын шигшээ баг хожиж, анх удаа олимпоос алтан медаль хүртлээ.
Харин ОХУ-ын баг мөнгөн медаль хүртсэн бөгөөд хүрэл медалийн төлөө Аргентин болон Бразил багуудын хооронд бол 3-2 харьцаагаар Аргентины баг хожлоо.
“Токио -2020” зуны олимпын XXXII наадмын эрэгтэй волейболын шилдэг тоглогчид:
MVP - Хамгийн үнэ цэнтэй тоглогч
Earvin N'Gapeth /Франц/
Шилдэг холбогч
Luciano De Cecco /Аргентин/
Шилдэг довтлогчид
Earvin N'Gapeth /Франц/
Egor Kliuka /ОХУ/
Шилдэг хаагчид
Ivan Iakovlev /ОХУ/
Barthélémy Chinenyeze /Франц/
Шилдэг өндрийн довтлогч
Maksim Mikhaylov /ОХУ/
Шилдэг хамгаалагч
Jenia Grebennikov /Франц/


















