Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдаан боллоо

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватор, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар х

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдаан боллоо
Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Консерватор, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уралдааныг “А” (18-35), “В” (14-17), “С” (13 хүртэл) гэсэн гурван насны ангиллаар зохион байгуулав. Монгол, Польшийн болон олон улсын нэрт төгөлдөр хуурчид шүүгчээр ажиллажээ.

“А” ангилалд 22, “B” ангилалд 32, “C” ангилалд 54 оролцогч өрсөлдсөнөөс шилдгүүд шалгарч, уралдааны шилдэг оролцогчдын Гала концерт болон шагнал гардуулах ёслол Монгол Улсын Филармонийн тайзнаа зохион байгуулагдав.

Хуваалцах