Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын устгалын ажилд гадаадын ажилчид авна

Японы “Токио Электрик Пауэр” компани осол болсон “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээрх устгалын ажилд гадаадын ажилчид авна гэж пүрэв гарагт “Асахи Шимбүм” сонинд мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын устгалын ажилд гадаадын ажилчид авна
“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын устгалын ажилд гадаадын ажилчид авна. Зураг: МҮОНРТ

Японы “Токио Электрик Пауэр” компани осол болсон “Фүкүшима-1” атомын цахилгаан станц дээрх устгалын ажилд гадаадын ажилчид авна гэж пүрэв гарагт “Асахи Шимбүм” сонинд мэдээллээ.

Зохих дадал бүхий гадаадын иргэдийг 2018 оны сүүлчээр баталсан Японы хуулийн өөрчлөлтийн дагуу авах юм байна. Тус улс дайнаас хойш түүхэндээ анх удаа гадаадын ажиллах хүч ашиглахыг хориглосон хоригоо цуцалсан юм.

Японы төрөөс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн гадаадын ажилчид өргөнөөр хөлслөн ажиллуулах шинэ систем нэвтрүүлсэн. Энэ системийг ажиллах хүчний хомсдолд орсон эдийн засгийн 14 секторт хэрэглэхээр болжээ. Тухайлбал, барилга, хөдөө аж ахуй, өвчтэй болон өндөр настнуудыг асрах, усан онгоцны барилга зэрэгт ажиллах хүч авах гэж байна.

Хуваалцах