Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Фүкүшима АЦС-ын хаягдал усыг далайд цутгах ажиллагааны гуравдугаар үе шат эхэллээ

Японы "Тепко" компани Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхээс нь ангижруулсан хаягдал усыг далайд цутгах үйл ажиллагааны гуравдугаар үе шат эхэлсэн гэж мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фүкүшима АЦС-ын хаягдал усыг далайд цутгах ажиллагааны гуравдугаар үе шат эхэллээ
Фүкүшима АЦС-ын хаягдал усыг далайд цутгах ажиллагааны гуравдугаар үе шат эхэллээ. Зураг: МҮОНРТ

Японы "Тепко" компани Фүкүшимагийн атомын цахилгаан станцын цацраг идэвхээс нь ангижруулсан хаягдал усыг далайд цутгах үйл ажиллагааны гуравдугаар үе шат эхэлсэн гэж мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар өнгөрсөн пүрэв гарагийн өглөө цутгаж эхэлсэн байна.

Цутгалтын гуравдугаар үе шат эхлэхээс өмнө "Тепко"-гийн зүгээс хаягдал усан дээр далайн ус нэмж, цацраг идэвхийн хэмжээг нь нягталж тогтоосон гэж мөн мэдэгдсэн.

Арваннэгдүгээр сарын дунд хүртэл 10 танк ус буюу 7800 тонн усыг далайд цутгаж дуусгахаар төлөвлөж буй юм байна.

Фүкүшима станцад 2011 оны ослын дараа ойролцоогоор нэг сая тонн орчим хаягдал ус хуримтлагдсан байсан юм.

Ирэх оны гуравдугаар сар гэхэд нийт 31200 тонн ус цутгасан байна гэж тооцоолж байгаа юм байна.

Хуваалцах