Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Фүкүшимад газрын хөрсийг хөлдөөх туршилт хийхээр болжээ

Фүкүшима Дайчи цөмийн байгууламжийн реакторуудаас маш өндөр түвшний цацраг идэвхи бүхий хорт бодисоор бохирлогдсон ус ялгарч, газрын гүний устай холилдож, номхон далайд цутгаж байгаа явдлыг зогсоох үүднээс хөрсийг хөлдөөх аргыг туршиж үзэхээр болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Фүкүшимад газрын хөрсийг хөлдөөх туршилт хийхээр болжээ
Фүкүшимад газрын хөрсийг хөлдөөх туршилт хийхээр болжээ. Зураг: МҮОНРТ

Фүкүшима Дайчи цөмийн байгууламжийн реакторуудаас маш өндөр түвшний цацраг идэвхи бүхий хорт бодисоор бохирлогдсон ус ялгарч, газрын гүний устай холилдон номхон далайд цутгаж байгаа явдлыг зогсоох үүднээс хөрсийг хөлдөөх аргыг туршиж үзэхээр болж байна. Тус байгууламжийг хариуцдаг Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор өдөр бүр 400 тонн бохирлогдсон ус гадагш алдагдсаар байна. Одоогийн байдлаар ус гадагш шүүрч байгаа нь тогтоогдсон 4 реакторын доор газрын гүнд 30 метр өндөр, 10 метрийн радиустай ган хоолой байгуулах бөгөөд тус хоолой руу -40 хэмийн кальцийн хлоридын шингэн юүлснээр газрын хөрс хөлдөнө гэж тооцож байгаа юм. Ингэснээр гүний ус цацраг идэвхит бодисоор бохирлогдон гадагш урсахгүй байх нөхцлийг бүрдүүлэх юм байна. Японы засгийн газраас Фүкүшимагийн ослын 470 сая долларын сан байгуулахаар болсноос хөлдөөх байгууламжинд нийт 320 сая америк доллар олгохоо амлаад байгаа аж. Үүнээс өмнө цөмийн байгууламжийн реакторуудын доорх хөрсийг хөлдөөх нь гүний бохирлогдсон усны урсацыг зогсоох эсэхийг энэ 10 сарын дунд үеэс эхлэн туршиж үзэхээр болж байна. Ирэх оны 3 сар хүртэл үргэлжлэх туршилтын ажилд зориулж 1,3 тэрбум иен зарцуулахаар болж байгаа юм.

Хуваалцах