Фукушимагийн I станцыг татан буулгана
Токиогийн эрчим хүчний компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 18-нд хуралджээ.
Мэдээллийн алба

Токиогийн эрчим хүчний компанийн төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 18-нд хуралджээ. Хурлаар Фукушимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцын 5, 6 дугаар цогцолборыг татан буулгах шийдвэр гаргасан талаар Японы Жижи мэдээний агентлаг мэдээллээ. Ийнхүү уг цөмийн цахилгаан станцын бүх цогцолборыг ашиглалтаас гаргах юм. Токиогийн эрчим хүчний компани цаашид 1-4 дүгээр цогцолборыг татан буулгах, цөмийн алдагдлаас үүдсэн усны бохирдол зэрэг асуудлыг зохицуулах тал дээр хүч тавьж ажиллах юм байна.


















