Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Футенма баазыг нүүлгэн шилжүүлэх асуудлаарх хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ

Өнөөдөр Японы Засгийн газар болон Окинава мужийн захиргааны төлөөлөгчид уулзаж, АНУ-ын Футенма агаарын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх маргаан дагуулсан асуудлаар хэлэлцээ хийх гэж байна.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футенма баазыг нүүлгэн шилжүүлэх асуудлаарх хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ
Футенма баазыг нүүлгэн шилжүүлэх асуудлаарх хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Японы засгийн газар болон Окинава мужийн захиргааны төлөөлөгчид уулзаж, АНУ-ын Футенма агаарын цэргийн баазыг нүүлгэн шилжүүлэх маргаан дагуулсан асуудлаар хэлэлцээ хийнэ. Хэлэлцээнд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Японы Засгийн газрын Нарийн бичгийн даргын орлогч Казухиро Сугита болон Окинава мужийн дэд захирагч Мицуо Агеда нар тус тус ахалж байна.

Окинава мужийн хүн ам шигүү суурьшсан хэсэгт оршдог Футенма агаарын цэргийн баазыг хааж, оронд нь тус мужийн хүн ам цөөтэй эргийн бүсэд шинэ бааз байгуулахаар Японы Засгийн газар төлөвлөж байгаа юм. Гэвч Окинава мужийн захиргааны эсэргүүцлээс үүдэн энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил зогсонги байдалд орсон. Дээрх асуудлаар талууд шүүхэд үүсгэсэн заргаа татан авч, байр суурийн зөрүүгээ арилгахын тулд 2 талт хэлэлцээ хийж эхлээд байгаа.

Өнөөдрийн яриа хэлэлцээнд Окинава мужийн захиргаа АНУ-ын агаарын цэргийн баазыг нутаг дэвсгэрээсээ бүр мөсөн гаргахыг дахин шаардах төлөвтэй байна. Харин Японы Засгийн газар шинэ баазын барилгын ажлыг үргэлжлүүлэхгүй ч, Футенма баазыг нүүлгэх талаар бусад бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хангана гэдгээ мужийн захиргааны төлөөлөгчдөд мэдэгдэх юм. Мөн мужийн захиргаа нисдэг тэрэгний хөөрөх, буух тавцан байгуулах зөвшөөрөл олговол, Футенма баазын зарим талбайг чөлөөлөх санал тавихаар Японы Засгийн газар төлөвлөж байгааг "Эн-Эйч-Кей" суваг уламжилж байна.

Хуваалцах