Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт болно

Сургалтын зорилго нь дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршиж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт болно
Футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт болно. Зураг: МҮОНРТ

МХБХ-ны футзалын анхан шатны дасгалжуулагчийн сургалт ирэх наймдугаар сарын 3-6-ны хооронд болно. Гэхдээ бүртгэл нь энэ сарын 27 хүртэл явагдах аж.

Сургалтын зорилго нь дасгалжуулалтын үндсэн зарчим, үйл явц, заах арга зүйг нэвтрүүлэхэд оршиж байна. Мөн амжилттай төгсөгчид цаашдаа шат ахин АХБХ-ны футзалын нэгдүгээр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтанд оролцох боломжтой гэнэ.

Сургалтад оролцогчид Монголд байнгын оршин суудаг Монгол Улсын иргэн байх, эрүүл мэндийн асуудалгүй байх шаардлагатай юм байна.

Хуваалцах