Футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлийн сургалт болжээ
Тэр ч утгаараа МХБХ-ны Техникийн хэлтсийн зүгээс өнгөрсөн зургаадугаар сарын 25-аас энэ сарын 3-ны хооронд МХБХ-ны футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлийн сургалтыг амжилттай зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

МХБХ-ны хөл бөмбөг болон футзалын улирал хэдийгээр тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ч дасгалжуулагч, шүүгчид, тоглолт зохион байгуулагч гэх мэт боловсон хүчнээ бэлдэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байна.
Тэр ч утгаараа МХБХ-ны Техникийн хэлтсийн зүгээс өнгөрсөн зургаадугаар сарын 25-аас энэ сарын 3-ны хооронд МХБХ-ны футзалын дасгалжуулагчийн нэгдүгээр зэрэглэлийн сургалтыг амжилттай зохион байгуулжээ.
Сургалтыг Монголын футзалын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч АХБХ-ны Футзалын хоёрдугаар зэрэглэлийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир, АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагч Футзалын шигшээ багийн ахлагч П.Алтантулга нар удирдан явуулсан байна.


















