Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Футзалын дээд лигийн клубүүдэд ковидын үеийн дэмжлэг үзүүллээ

Тиймдээ ч футзалын дээд лигийн 10 клубт “Ковид-19” цар тахалтай үед үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор хоёр сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Футзалын дээд лигийн клубүүдэд ковидын үеийн дэмжлэг үзүүллээ
Футзалын дээд лигийн клубүүдэд ковидын үеийн дэмжлэг үзүүллээ. Зураг: МҮОНРТ

МХБХ цар тахалтай хүнд нөхцөлд дээд зэрэглэлийн тэмцээн уралдаануудаа зохион байгуулахын зэрэгцээ клубүүддээ ковидын үеийн дэмжлэг үзүүлж байгаа билээ.

Тиймдээ ч футзалын дээд лигийн 10 клубт “Ковид-19” цар тахалтай үед үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор хоёр сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.

МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Футзалын дээд лигийн клубүүдийн төлөөллүүдтэй уулзаж, санал бодол солилцож, гишүүн байгууллагуудаа дэмжиж ажиллахыг мэдэгдэв.

Дээд лигийн клубүүд ч сэтгэл хангалуун байгаа бөгөөд санхүүгийн тайлангаа өгсөн клуб тус дэмжлэгийг хүртэх байгаа шударга шалгууртай учраас бүх клубүүдэд адил эрх эдлэх юм байна.

Хуваалцах