Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс энэ сарын 12-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Шилдэг 32 баг 8 хэсэгт дөрөв, дөрвөөр хуваагджээ.
Мэдээллийн алба

Футзалын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс энэ сарын 12-ны хооронд Улаанбаатар хотноо болно. Шилдэг 32 баг 8 хэсэгт дөрөв, дөрвөөр хуваагджээ.
Манай заалны хөлбөмбөгчдийн хувьд Азидаа ур чадвар нэлээд өсч яваа юм. Хамгийн сүүлд тэд дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтын А хэсгийг эх орондоо зохион байгуулж, багагүй туршлагатай болсон. Азийн шилдэг багууд өрсөлдсөн зүүн бүс буюу “А” хэсгээс БНХАУ, Тайванийн баг шалгарч ирэх онд Узбекистанд болох тивийн аваргад оролцох эрхийг авсан бол БНСУ, Монгол, Хонгконгийн багууд удаалсан билээ.
Үүнээс гадна Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд олон улсын чанартай гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгуулсан юм.


















