Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар өнөөдөр барилдана

18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Г.Алтанбагана гурав дахь удаагаа юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар өнөөдөр барилдана
Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 90, эмэгтэй 70 кг-ийн жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголоос 2018 оны Азийн наадмын мөнгө, Тбилисийн Гранпри тэмцээний хүрэл медальт Г.Алтанбагана /эрэгтэй/, залуу тамирчин Ц.Энхчимэг /эмэгтэй/ нар барилдана.

18 настай залуу тамирчин Ц.Энхчимэг анх удаа дэлхийн аваргад оролцож байгаа бол Г.Алтанбагана гурав дахь удаагаа юм.

Залуу тамирчин Г.Алтанбагана 2017 оны ДАШТ-д амжилттай оролцон, шилдэг наймд шалгарч байжээ. Хэсгийн аваргын төлөө А.Кукожтой барилдан хожигдсон бол дагах барилдаанд Риогийн олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт БНСУ-ын Гван Дон-хванд ялагдаж байжээ. 2018 оны Бакугийн ДАШТ-ий хоёрдугаар шатанд Японы К.Нагасавад ялагдан тэмцээнээ өндөрлүүлж байсан. Энэ жилийн ДАШТ-д С хэсэгт багтсан бөгөөд эхний өрсөлдөгч нь Италийн Н.Мунгай юм.

Эмэгтэй 70 кг-ийн жинд өрсөлдөх Ц.Энхчимэг тэмцээний А хэсэгт Португалийн Б.Тимотой барилдана. Ялсан нь Бельгийн бөхтэй барилдаад хэсгийн хагас шигшээд Ч.Арайтай барилдах хуваарьтай байна.

Хуваалцах