Г.Алтанхүүд гурван жилийн хорих ял оноолоо
Ингэснээр шүүх Г.Алтанхүүг эхнэрийнхээ амь насанд хүрээгүй. Харин биед нь хүнд гэмтэл учруулж байсан гэж үзсэн байна.
Мэдээллийн алба

Хамтран амьдрагчийнхаа аминд хүрсэн гэх Г.Алтанхүүгийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Шүүх түүний хэргийг хэд хэдэн удаа хэлэлцсэний эцэст гурван жилийн ял оноожээ. Түүнд үүсгээд байсан 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган тус ялыг оноожээ. Ингэснээр шүүх Г.Алтанхүүг эхнэрийнхээ амь насанд хүрээгүй. Харин биед нь хүнд гэмтэл учруулж байсан гэж үзсэн байна. Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцох юм. Ингэснээр хоёр жил хоригдоод суллагдах аж.


















