Г.Алтанхүүд холбогдох эрхийг мөрдөн байцаалтад буцаав
Хэргийг дахин нягтлах нь зүйтэй хэмээн үзэж мөрдөн байцаалтад буцаажээ.
Мэдээллийн алба

Хамтран амьдрагч бүсгүйнхээ амь насыг хороосон хэргээр шүүхээс гурван жилийн ял аваад байсан Г.Алтанхүүгийн давж заалдсан гомдлыг өчигдөр хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин нягтлах нь зүйтэй хэмээн мөрдөн байцаалтад буцаажээ.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дөрвөн удаагийн дүгнэлтээр Г.Алтанхүү нь талийгаачийг мохоо зүйл ашиглан зодож хөнгөн зэргийн гэмтэл, хөхрөлт няцралтыг биед нь учруулж байсныг тогтоосон. Гэвч талийгаачийн амиа алдах болсон шалтгаан нь архины хордлого буюу согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний цочмог үрэвсэл, цөсний цоргын гэмтэл байсан гэсэн дүгнэлт гарчээ.


















