Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Алтанхүүг шүүх хурал дахин хойшлов

Уг дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч гаргасан учраас шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болгожээ.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Алтанхүүг шүүх хурал дахин хойшлов
Г.Алтанхүүг шүүх хурал дахин хойшлов. Зураг: МҮОНРТ

Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Г.Алтанхүүг шүүх хурал өнөөдөр дахин хойшиллоо. Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүх дээр болсон өнөөдрийн хуралдаанаар шүүх хурал дээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. Уг дүгнэлтийг гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулъя гэсэн хүсэлтийг хохирогчийн өмгөөлөгч гаргасан учраас шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болгожээ. Түүний шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-нд болж, шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт шинжээч томилуулахаар болсон юм. Шүүгдэгч Г.Алтанхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Хуваалцах