Г.Алтанхүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд өнгөрсөн оны сүүлээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусч зургаадугаар сарын 13-нд прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн.
Мэдээллийн алба

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд өнгөрсөн оны сүүлээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусч зургаадугаар сарын 13-нд прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал өнгөрсөн долоодугаар сарын 22-нд товлогдсон ч Т.Билэгт, Ц.Батбаяр нарын хэргийг мөн өдөр хянан хэлэлцэж байсантай холбогдуулан Г.Алтанхүүгийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.
Тэгвэл эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн прокуророос гаргасан яллах дүгнэлт бүхий тус хэргийг авч хэлэлцэх шүүх хурал өнөөдөр 10:45 цагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн байранд эхэлсэн.
Шүүх хурлын үеэр тэрбээр, "Би талийгаачтай хайр сэтгэлийн холбоогүй байсан. Мөн хардах хэмжээнд хүртлээ дотно болоогүй байсан юм. Надаас мөнгө зээлье гэхэд нь би татгалзтал тэр намайг зогсоо зайгүй алгадаад байсан. Тиймээс би хундагаар хамар руу нь, баруун гараараа хавирга руу нь цохисон" гэж мэдүүлжээ. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач Ц-ийн бие дээр 40 гаруй шарх, бэртэл байсан гэж гарсан байдаг.
Олон нийтийн анхаарлын төвд байсан тус шүүх хурал шүүгчдийн зүгээс "шинжээчдийн дүгнэлт зөрүүтэй, хангалтгүй учир нэмэлт мөрдөн байцаалтад буцаах" шийдвэрийг гаргаснаар өндөрлөлөө.


















