Г.Алтанхүүгийн шүүх хурал хойшиллоо
Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд өнгөрсөн оны сүүлээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.
Мэдээллийн алба

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд өнгөрсөн оны сүүлээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.
Уг хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаж, өнгөрсөн сарын 13-нд прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлснээр шүүх хурал өнөөдөр товлогдсон байсан билээ.
Шүүх хурлын шүүгчид Т.Билэгт, Ц.Батбаяр нарын хэргийг мөн энэ өдөр хянан хэлэлцэж байгаа тул Г.Алтанхүүгийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.
Г.Алтанхүүд эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлджээ.


















