Г.Алтанхүүтэй холбогдох шүүх хурал өнөөдөр болно
Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд өнгөрсөн оны сүүлээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусаж, зургаадугаар сарын 13-нд прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлснээр шүүх хурал
Мэдээллийн алба

Найз охиноо хэрцгийгээр зодож, амь насанд нь хүрсэн гэх 33 настай Г.Алтанхүүд өнгөрсөн оны сүүлээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн. Уг хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаа дуусч зургаадугаар сарын 13-нд прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурал өнгөрсөн долоодугаар сарын 22-нд товлогдсон ч Т.Билэгт, Ц.Батбаяр нарын хэргийг мөн өдөр хянан хэлэлцэж байсантай холбогдуулан Г.Алтанхүүгийн шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон билээ.
Тэгвэл эрүүгийн хуулийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн прокуророос гаргасан яллах дүгнэлт бүхий тус хэргийг авч хэлэлцэх шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн байранд өнөөдөр 10 цагт хэмээн товлогдсон ч одоогоор эхлээгүй байна.


















