Г.Аюурзана “Монгол яруу найргийн замнал, эдүгээ, ирээдүй” илтгэл танилцууллаа
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголд илтгэл уншжээ.
Мэдээллийн алба

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана өнгөрсөн долоо хоногт Өвөр Монголд илтгэл уншжээ. Өвөр Монголын “Одон” телевизийн “Шүлэг бид хоёр” нэвтрүүлгийн хоёр дахь цувралын нээлтийн баяр Дэлхийн яруу найргийн өдрөөр тохиосон. Өвөрмонголын үндэсний номын санд тус баярын нээлтийн илтгэлийг зохиолч Г.Аюурзана уншсан бөгөөд “Монгол яруу найргийн замнал, эдүгээ, ирээдүй” сэдэвт илтгэл танилцуулжээ.
Түүнчлэн дээрх арга хэмжээний удаах илтгэлийг Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр ирэх сарын 11-нд, Тайванийн нэрт яруу найрагч Ши.Мөрөн ирэх сарын 19-нд Өвөр Монголд унших юм байна.


















