Г.Аюурзана: Үндэстний өмнө хүлээх үүрэг, хариуцлага хүн бүхэнд бий
Монголчуудын бараг тэн хагас нь ганцхан Улаанбаатартаа нягтраад сууж байгаа шүү!
Мэдээллийн алба

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзана Цагаан сарын баяр болон “COVID-19” вирустэй холбоотой сэтгэгдлээ өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр “Өмнөд Америкаас бусад бүх тивд халдвар авсан хүмүүс бүртгэгдлээ. Солонгосоос наашаа таван хүн өндөр хэмээр халуурч байж нисэхээр завдсан ч гэнэ үү? Аюултай, түгшүүртэй мэдээ сүүлийн хоёр хоногт илэрхий ихэсчихлээ. Монголчуудын бараг тэн хагас нь ганцхан Улаанбаатартаа нягтраад сууж байгаа шүү!
Энэ үндэстний өмнө хүлээх үүрэг, хариуцлага хүн бүхэнд бий гэдгийг санаж, Цагаан сарынхаа явдал мөрийг хумьцгааж үзээрэй, таминь!” хэмээв.


















