Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман итали хэлээр хэвлэгдлээ

“Feltrinelli”, “Mondadori”, “Hoepli”, “IBS”, “Amazon”, “Libreria Universitaria” зэрэг Италийн бүх номын дэлгүүр, цахим худалдааны гол сүлжээгээр борлуулж эхлэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман итали хэлээр хэвлэгдлээ
Г.Аюурзанын “Бөөгийн домог” роман итали хэлээр хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Г.Аюурзанын 2010 онд хэвлэгдсэн “Бөөгийн домог” роман итали хэлнээ орчуулагдан, “Feltrinelli”, “Mondadori”, “Hoepli”, “IBS”, “Amazon”, “Libreria Universitaria” зэрэг Италийн бүх номын дэлгүүр, цахим худалдааны гол сүлжээнд байршжээ.

Уг романыг Монгол Улсын талаар сонирхсон италичуудад мэдээ мэдээлэл өгөх зорилгоор 2012 оноос www.mongolia.it сайтыг эрхлэлцэж, 2017 онд “Polaris” хэвлэлийн газраас гаргасан "Mongolia" хөтөч гарын авлага номыг бичилцсэн, Монгол-Итали хоёр орныг соёлоор ойртуулахад хувь нэмрээ оруулж буй орчуулагч Дуламдоржийн Цэрэндулам орчуулжээ.

Хуваалцах