Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Г.Баяндүүрэн ирэх сарын 30-нд дараагийн тулаанаа хийнэ

Тэрбээр өрсөлдөгч АНУ-ын тулаанч Алберто Мендезийг хоёрдугаар үед боолтонд оруулснаар Америкт хийсэн анхны тулаандаа цэвэр ялсан юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Баяндүүрэн ирэх сарын 30-нд дараагийн тулаанаа хийнэ
Г.Баяндүүрэн ирэх сарын 30-нд дараагийн тулаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Garuda MMA, Zorky’s MMA клубийн тулаанч, Монгол Улсын байлдааны самбо бөхийн гурван удаагийн аварга, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, тулаанч Гантөмөрийн Баяндүүрэн АНУ дахь анхны тулаанаа Сан Франциско хотын “Kezar Pavilion” ордонд өнгөрсөн сарын 28-нд хийсэн билээ. Тэрбээр өрсөлдөгч АНУ-ын тулаанч Алберто Мендезийг хоёрдугаар үед боолтонд оруулснаар Америкт хийсэн анхны тулаандаа цэвэр ялсан юм.

Тэгвэл Гантөмөрийн Баяндүүрэнгийн дараагийн тулааны тов гарсан байна. Тэрбээр ирэх аравдугаар сарын 30-нд АНУ-ын Лос Анжелес хотод дараагийн тулаанаа хийнэ.

Хуваалцах