Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Г.Баярсайхан ноолуурын салбарыг хурдацтай хөгжүүлнэ

Г.Баярсайхан ноолуурын салбарыг хурдацтай хөгжүүлж, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд мэдлэг чадвар, авьяасаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Баярсайхан ноолуурын салбарыг хурдацтай хөгжүүлнэ
Г.Баярсайхан ноолуурын салбарыг хурдацтай хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг сонгожээ. Тус холбоо нь жилд 550 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 260 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод нийлүүлдэг 90 гаруй компани, үйлдвэрийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний томоохон холбоо юм.

Г.Баярсайхан ноолуурын салбарыг хурдацтай хөгжүүлж, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхэд мэдлэг чадвар, авьяасаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Тус холбооны тэргүүнээр өмнө нь УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг ажиллаж байсан юм.

Хуваалцах