Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Баярсайхан: Төмөр замын тээврийн бодлогыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй

Түүнчлэн “Манай улс дэлхийн төмөр замын зах зээлд байр сууриа алдсан, Монгол Улсад Хятадын олон компаниуд байр сууриа эзэлсэн. Тиймээс Төрөөс баримтлах төмөр замын бодлогын асуудлыг цаг алдалгүй хэлэлцэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон намын бүлгүүдэд уриалж байна” гэ

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Баярсайхан: Төмөр замын тээврийн бодлогыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй
Г.Баярсайхан: Төмөр замын тээврийн бодлогыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ-ын гишүүн, БОХХА-н Байнгын хорооны дарга Г.Баярсайхан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор сайд нарын халаа сэлгээ, ширээ сандлын асуудал их яригдаж байна. Энэ асуудал цаашид даамжирч их цаг авна. Тэгэхээр зөвхөн Засгийн газрын бүтэц, сайд нарын асуудлыг яриад байлгүй чухал хуулийн төслүүдийг ч мөн давхар хэлэлцэж явах ёстой гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тухайлбал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй байна гэдгийг хэллээ.

Өнгөрсөн наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад төрийн айлчлал хийж улмаар энэ үед шийдэгдсэн олон гэрээ хэлэлцээрүүдийн нэг нь манай улс далайд гарах гарцтай болсон явдал. Түүнчлэн төмөр замын тээврийн асуудлыг шийдэхэд таатай нөхцөл бүрдсэн. Тиймээс энэ асуудлыг яаравчлан шийдэх хэрэгтэй гэсэн юм.

Түүнчлэн “Манай улс дэлхийн төмөр замын зах зээлд байр сууриа алдсан, Монгол Улсад Хятадын олон компаниуд байр сууриа эзэлсэн. Тиймээс Төрөөс баримтлах төмөр замын бодлогын асуудлыг цаг алдалгүй хэлэлцэхийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд болон намын бүлгүүдэд уриалж байна” гэлээ.

Хуваалцах