Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Баярсайханыг сайд болгохыг дэмжив

Сайд нарын асуудлыг хэлэлцэх байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Баярсайханыг сайд болгохыг дэмжив
Г.Баярсайханыг сайд болгохыг дэмжив. Зураг: МҮОНРТ

Сайд нарын асуудлыг хэлэлцэх байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах тухай танилцуулгыг хийв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо.

Хуваалцах