Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ
Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах үргэлжилж байна.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна

Пара таеквондонгийн ААШТ-ий эрэгтэйчүүдийн -63кгд өрсөлдөж буй дэлхийн аварга, паралимпын мөнгөн медальт Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарч медалийн болзол хангалаа.

Тэрбээр эхний тойрогт Малайзын тулаанч Мухамед Амирулыг ялж шигшээ наймд шалгарсан.

Хагас шигшээд үлдэх тулаанаа Ираны тулаанч Амирхоссейн Ализадетай учраа таарч эхний үе 13:9 -ээр ялсан. Хоёрдугаар үе эн тэнцүүхэн тулаан өрнөсөөр 11:10 -аар өрсөлдөгчөө яллаа.

Хуваалцах