Г.Бөхчулуунд дуулах боломж олгосонгүй хэмээн шүүгчид санал зөрөлджээ
Тэрбээр тус шоуны халз тулааны шатанд Жонни Мануэлтэй өрсөлдөхдөө алдарт Michael Jackson-ий "Earth Song" дууг тайзнаа амилуулсан юм.
Мэдээллийн алба

Австралийн “The Voice” шоунд оролцож дөрвөн шүүгчийг эргүүлж Г.Бөхчулуунд дуулах боломж олгосонгүй хэмээн шүүгчид санал зөрөлджээ.
Монгол Улсын иргэн Г.Бөхчулуун нь морин хуур, хөөмийгөөр хослуулж, харин оронд эх орныхоо үндэсний урлагийг өөрийнхөө хэмжээнд хангалттай сурталчилсан.
Тэрбээр тус шоуны халз тулааны шатанд Жонни Мануэлтэй өрсөлдөхдөө алдарт Michael Jackson-ий "Earth Song" дууг тайзнаа амилуулсан юм.
Ингэхдээ шүүгчдээс дууны хуваарилалтаа тэгш бус хийсэн гэсэн хатуу үг сонсчээ.
Тодруулбал шүүгч, дасгалжуулагч Дельта Гудрем, Келли Роуланд нар “Г.Бөхчулуунд ижил тэгш боломж олгож, дуулах орон зай өгсөнгүй. Зүгээр л Жонни Мануэлийн үзүүлбэрийг тодотгож арын албанд нь ажиллах шиг боллоо” гэжээ.


















