Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Буяндоржийг суллана

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хүмүүст холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр долоодугаар сарын 28-нд гарч түүнд 3.3 жилийн хорих ял өгсөн билээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Буяндоржийг суллана
Г.Буяндоржийг суллана. Зураг: МҮОНРТ

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын хүмүүст холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр долоодугаар сарын 28-нд гарч түүнд 3.3 жилийн хорих ял өгсөн билээ. Харин түүний давж заалдах шатны шүүх өнөөдөр болж, “түүнийг нэн даруй сулла” гэх шийдвэр гаргасан талаар албаны эх сурвалж мэдээлж байна. Эх сурвалжийн ярьснаар Эрүүгийн хуулийн 111.3-ын дагуу сэтгүүлч С.Баттулга нартай үгсэн хуйвалдаж, иргэн С.Билэгтийг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн гэх зүйл заалтын хэргийг хэрэгсэхгүй болгосноос бусад зүйл заалтыг хэрэгсэхгүй болгоогүй аж.

Харин түүнтэй хамт шүүгдэж байсан Д.Батжаргал, Г.Дамдиндорж, Ч.Ууганбаяр нарын хэргийг яаж шийдвэрлэсэн талаарх мэдээллийг эргэн мэдээлнэ.

Хуваалцах