Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Буяндоржийн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ЭЦГ-ын ажилтнууд хамтарч эрэн сурвалжилсны эцэст өнгөрсөн долоон хоногт нэгэн хувийн эмнэлэгт байхад нь баривчилсан. Түүнийг одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд түүний хийсэн хэргүүдэд эрүү үүсгэн шалга

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Буяндоржийн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна
Г.Буяндоржийн хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ЭЦГ-ын ажилтнууд хамтарч эрэн сурвалжилсны эцэст өнгөрсөн долоон хоногт нэгэн хувийн эмнэлэгт байхад нь баривчилсан. Түүнийг одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа бөгөөд түүний хийсэн хэргүүдэд эрүү үүсгэн шалгаж байгаан байна. Г.Буяндоржийн үйлдсэн гэх хэрэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихээхэн анхаарал хандуулж, түүний хүсэлтээр хуулийн байгууллагаас Ажлын хэсэг гарган шалгаж эхэлжээ.

Хэргийг тодруулбал Г.Буяндорж 2008 онд орлогын албан татвараас зайлсхийсэн, авлига өгсөн хэрэгт сэжиглэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шүүсэн хэдий ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Мөн "Ноёд" группээс 18 мянган ширхэг хуурамч акц илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд 10 сая төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон мөрдөн байцаагч Д.Саруул, Д.Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хорих ял оноож, хоёулангаас нь таван сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.

Хуваалцах