Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Буяндоржийн уясан хүлгүүд төрийн наадмын түрүү магнайгаар тодрох уу?

"Ноёд" группийн захирал Г.Буяндорж архины үйлдвэрээ А.Сүхбат аваргад зарж, барилгын бизнест хөл тавьснаар монголын цуутай баячуудын эгнээнд багтах гараагаа эхэлсэн гэдэг.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Буяндоржийн уясан хүлгүүд төрийн наадмын түрүү магнайгаар тодрох уу?
Г.Буяндоржийн уясан хүлгүүд төрийн наадмын түрүү магнайгаар тодрох уу?. Зураг: МҮОНРТ

"Ноёд" группийн захирал Г.Буяндорж архины үйлдвэрээ А.Сүхбат аваргад зарж, барилгын бизнест хөл тавьснаар монголын цуутай баячуудын эгнээнд багтах гараагаа эхэлсэн гэдэг.

Тэрбээр сүүлийн жилүүдэд шандаст хүлгийнхээ хурдаар хийморио сэргээдэг бэлтэй эрхмүүдийн тоог нэгээр нэмж, хурдан угшилтай морьд олноор худалдан аван, фермер хүртэл байгуулаад амжсан.

Хэдэн жилийн өмнө наадмын ногоон дэвжээн дээр нутгийнхаа бөхчүүдээр гангардаг байсан Г.Буяндорж ийнхүү хурдан моринд сүрхий хорхойсох болсон нь баячуудын нэгэн “моод” гэлтэй.

Түүний морьдыг хамаатных нь залуус хариуцан маллаж, алдарт уяач А.Батсүх зөвлөгөөгөөр уяа сойлгыг нь тааруулдаг гэнэ. Уяачдын цалин, унаач хүүхдүүдийн хөлс мөнгөнд гар татдаггүй нөхрийнхөө энэ ажлыг дуучин Т.Ариунаа ч их дэмждэг бололтой. Амралтын өдрүүдээр нөхрийнхөө хамт морьдоо эргэж, уяан дээр нь байсхийгээд л очдог аж.

Түлхүүр үг:Г.Буяндоржийн уясан хүлгүүд төрийн наадмын түрүү магнайгаар тодрох уу?
Хуваалцах