Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд түрүүллээ

эрлийз дунд насны морьдын уралдаанд газар газрын шандаст хурдан 138 хүлэг бүртгүүлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд түрүүллээ
Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны морьдын уралдаанд газар газрын шандаст хурдан 138 хүлэг бүртгүүлсэн.

Үүнээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн хээр үрээ төрийн их баяр наадамд түрүүлж, наадамчин олноо баясгалаа. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр үрээ, айргийн гуравт Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Хүрлээгийн хээр үрээ хурдлав. Мөн айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагвын хүрэн үрээ, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн үрээ хурдаллаа.

Хуваалцах