"G-Class"-ийн борлуулалт өсч байна
"Mercedes-Benz"-ийн "G-Class" нь АНУ-ын өрхийн дундаж орлогоос хоёр дахин үнэтэй бөгөөд 1979 онд анх танилцуулснаас хойш загварыг нь өөрчлөөгүй автомашин юм. Тус автомашины борлуулалт ч урьд өмнөх үеэс хавьгүй өндөр байна.
Мэдээллийн алба

"Mercedes-Benz"-ийн "G-Class" нь АНУ-ын өрхийн дундаж орлогоос хоёр дахин үнэтэй бөгөөд 1979 онд анх танилцуулснаас хойш загварыг нь өөрчлөөгүй автомашин юм. Тус автомашины борлуулалт ч урьд өмнөх үеэс хавьгүй өндөр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд "G-Class"-ийн нийлүүлэлт 12.000 болж гурав дахин өссөн талаар "Wall Street Journal" мэдээлэв. Тэдгээрээс V12 хөдөлгүүртэй G 65 хамгийн үнэтэй загвар юм байна. "Daimler" тансаг зэрэглэлийн спорт авто машинуудынхаа загвар дизайныг өөрчилж байгаа ч гүйцэтгэх захирлынх нь хэлж байгаагаар "G-Class"-ийн хэлбэр хэвээрээ үлдэх нь ээ.

Анх цэргийн авто машинаас үүссэн, 115.400 ам.долларын үнэтэй энэхүү бартаат замын төмөр хүлэг нь чиг хандлагыг үл ойшоосноор алдах биш, харин ч ашигтай байж болохыг харуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
"G-Class" хамгийн их зарагддаг зах зээл нь АНУ бөгөөд нийт борлуулалтын тавны нэгийг бүрдүүлдэг ажээ. Олон улсад зарагдаж буй "G-Class"-ийн тал хувийг өндөр хүчин чадалтай хөдөлгүүртэйгээр захиалдаг аж. Ингэснээр үндсэн үнэ нь 137.150 ам.доллар болж өсдөг байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/


















