Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа. Зураг: МҮОНРТ

Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2026 оны нэгдүгээр сарын 31-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авч, нөөцийн бүрдүүлэлт, бүтээгдэхүүний чанарт хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн 64 аж ахуйн нэгжүүдтэй компанийн нөөц бүрдүүлэх тухай гэрээ байгуулж, нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, хэрэглэгчдийг газрын тосны бүтээгдэхүүнээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд мэдээллээ.

Хуваалцах