Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Г.Дашдаваа: Боомоор өвчилсөн хүний бие муу байна

Завхан аймгийн Тэс суманд хүн боомоор өвчилжээ. Өвчтөний хувьд 54 настай, эрэгтэй юм байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Дашдаваа: Боомоор өвчилсөн хүний бие муу байна
Г.Дашдаваа: Боомоор өвчилсөн хүний бие муу байна. Зураг: МҮОНРТ

Завхан аймгийн Тэс суманд хүн боомоор өвчилжээ. Өвчтөний хувьд 54 настай, эрэгтэй юм байна. Энэ талаар аймгийн Зооноз өвчин судлалын төвийн дарга Г.Дашдаваа “Тэс сумаас ирсэн 54 настай хүнээс боом өвчний шинж тэмдэг илэрч, бид түүнийг тусгаарлан эмчилж байна. Одоогоор биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд халдвартын тасагт хэвтүүлэн хамтарсан үзлэг шинжилгээ хийж байгаа. Энэ өвчин хүнээс хүнд халдварлах магадлалтай учраас тусгаарлахаас өөр арга байхгүй. Шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байна” гэж ярилаа.

Өвчтөн юунаас боомын халдвар авсан талаарх шинжилгээг хийж байгаа бөгөөд одоогоор түүнийг хөрснөөс халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгаа ажээ. Тус өвчтөн өвчлөхөөсөө өмнө шонгийн нүх ухаж байсан гэнэ.

Хуваалцах