Г.Энхбат: Гэр шатаж байхыг хараад шууд л хашаа даваад хүрээд очсон
Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт 8-12 насны хөвгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг галаас аварч, шатаж байсан гэрийн галыг унтраасан баатарлаг үйлсийн талаар бид өмнө мэдээлсэн.
Мэдээллийн алба

Өнгөрөгч гуравдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймагт 8-12 насны хөвгүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг галаас аварч, шатаж байсан гэрийн галыг унтраасан баатарлаг үйлсийн талаар бид өмнө мэдээлсэн. Тухайн галыг гарч байхад хүүхдүүд урд гудамжинд хөл бөмбөг тоглож байсан бөгөөд гэр шатаж байгааг хараад гүйж ирээд шууд унтрааж эхэлсэн байна.
Энэхүү баатарлаг үйлсийнхээ талаар хөвгүүд орон нутгийнхаа телевизэд ийнхүү ярьжээ.


















