Г.Эрхэмбаяр "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байрны мялаалга хүртлээ
Үндэсний их баяр наадмаар түрүүлж, аварга цолны болзол хангасан Г.Эрхэмбаярт шагналын хур буулаа.
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадмаар түрүүлж, аварга цолны болзол хангасан Г.Эрхэмбаярт шагналын хур буулаа.
Уяачдын баярын үеэр аваргын шинэхэн цолыг мялааж "Монде" ХХК-ийн зүгээс "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байрны түлхүүр гардуулан өгсөн юм. Улсын арслан цол хүртэхэд нь Сэлэнгэ аймгийнхан хоёр өрөө байраар шагнаж байсан гэлцдэг Г. Эрхэмбаяр аварга өдгөө хэн хүний хүсээд олддоггүй эд хөрөнгийг уран барилдаан, хурд хүчний гайхамшгаараа өөртөө бүтээж чадлаа.
Мөн энэ жилийн баяр наадамд найм даван үзүүрлэж, гарьд цолын болзол хангасан Б.Гончигдамба "Lexus-570" жип автомашин, хоёр өрөө байрны мялаалга хүртсэн юм.
МCS групп гарьдад "Эрийн хийморь" шагналаа гардуулж, 960 сорьцтой, 30 граммын жинтэй цэвэр алтан чонын шагай бэлэглэснээр эрийн гурван наадмынхаа алдартныг эрхэмлэн дээдэлдэг монгол түмний уудам сэтгэлийн бахархалыг төрүүлсэн байна.


















