Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ган-Эрдэнэ “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо

Дөнгөж сая ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн тамирчин Девендро Сингхийг ялж, “Рио-2016” олимпийн наадмыг зорих эрхтэй болж, элэг нэгт биднийгээ баярлууллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ган-Эрдэнэ “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо
Г.Ган-Эрдэнэ “Рио-2016”-г зорих эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Чянь Ань хотноо болж буй “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж байна.

Дөнгөж сая ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн тамирчин Девендро Сингхийг ялж, “Рио-2016” олимпийн наадмыг зорих эрхтэй болж, элэг нэгт биднийгээ баярлууллаа. Түүний дараа 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр Австралийн боксчин Дэниел Льюистэй тулалдаж, хэн ялсан нь олимпийн рингэнд гарах бол 19:00 цагаас 69 кг-д хүч үзэх Б.Түвшинбат Филиппины Эумир Марсиалтай тулалдана.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авч байгаа бол хүрэл медаль дээр буусан тамирчид олимпийн төлөө дахин тоглож буй нь энэ юм.

Монголынхоо тамирчдад улам их амжилт хүсье.

Хуваалцах