Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ганбаяр Гүрж Улсын шигшээ багийн эсрэг тоглоно

Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг дуудсан нь шигшээ багийг илүү залуу бүрэлдэхүүнтэй болгож байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ганбаяр Гүрж Улсын шигшээ багийн эсрэг тоглоно
Г.Ганбаяр Гүрж Улсын шигшээ багийн эсрэг тоглоно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны (FIFA DAYS) өдрүүдээр Европ тивийг зорьж, энэ сарын 25-нд Гүржийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийнэ.

Тус улсын шигшээ багтай тоглох тоглолтод оролцох 23 тамирчныг шигшээ багийн албаны зүгээс зарлаж, гуравдугаар сарын 18-наас 22 тамирчин эхний бэлтгэлд хамрагдлаа.

Словакийн Лигт тоглож буй Г.Ганбаяр шигшээ багтаа дуудагдсан бөгөөд түүний хувьд Гүржийн шигшээ багийн эсрэг тоглох боломжтой юм.

Мөн Ичиро Оцука ахлах дасгалжуулагч 20 хүртэлх шигшээ багаас хэд хэдэн залуу тоглогчдыг дуудсан нь шигшээ багийг илүү залуу бүрэлдэхүүнтэй болгож байна.

Гүрж Улсыг зорихын өмнө Үндэсний шигшээ баг "Моби Дээд лиг"-ийн клубүүдтэй нөхөрсөг тоглолтууд хийнэ.

Хуваалцах