Г.Ганбаяр шигшээ багийн бэлтгэлд нэгдлээ
Монголын 23 хүртэлх насны шигшээ баг энэ сарын 25-нд Тайланд, 28-нд Малайз, 31-нд Лаосын шигшээ багтай тоглоно
Мэдээллийн алба

АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “J” хэсгийн тоглолт энэ сарын 25-наас 31-ны хооронд Улаанбаатар хотноо явагдах билээ.
Монголын шигшээ багт Дэрэн клубээс 12, Улаанбаатар клубээс 4, Хангарьд, Хаан Хүнс-Эрчим клубээс 3, СП Фалконс клубээс 2, Улаанбаатар Сити болон Улаанбаатарын Мазаалайнууд клубээс тус тус нэг тоглогч дуудагдсан бол Словакийн Комарно клубээс Г.Ганбаяр гэсэн нийт 27 тамирчин дуудагдаж энэ сарын 7-ноос эхлэн Монголын шигшээ баг бэлтгэлээ эхлүүлсэн. Тэгвэл шигшээ багт дуудагдсан Унгарын Фушкаш академиас Словакийн Комарно клубд зээлээр тоглож байгаа Г.Ганбаяр өнөөдрөөс шигшээ багт нэгдэж бэлтгэлээ эхлүүллээ.
Сонирхуулахад, Монголын 23 хүртэлх насны шигшээ баг энэ сарын 25-нд Тайланд, 28-нд Малайз, 31-нд Лаосын шигшээ багтай тоглоно.




















