Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Ганбаяр Унгарын хөлбөмбөгийн дээд лигт

Энэ бол Монголын хөлбөмбөгч Европын аль нэгэн улсын дээд лигт хийсэн анхны тоглолт( бүүр гарааны 11 -д ) , тохиолдол юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Ганбаяр Унгарын хөлбөмбөгийн дээд лигт
Г.Ганбаяр Унгарын хөлбөмбөгийн дээд лигт. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэх нэгэн үйл явдал өчигдөр боллоо. Тодруулбал тэр өдөр “The Nemzeti Bajnokság 1 “буюу Унгарын хөлбөмбөгиийн дээд лигийн “Пушкаш Академи” - “Уйпешт” багын хооронд болсон тоглолтод "Пушкаш Академи” багийн гарааны бүрэлдэхүүнд Монголын залуу хөлбөмбөгч Ганболдын Ганбаяр гарч 63 минут тоглож, түүний баг энэ улирлын анхны тоглолтоо 3:2-оор хожин гараагаа сайхан эхлүүллээ.

Энэ бол Монголын хөлбөмбөгч Европын аль нэгэн улсын дээд лигт хийсэн анхны тоглолт ( бүүр гарааны 11 -д ) тохиолдол юм.

Г.Ганбаярын “Пушкаш Академиа” баг нь 2005 онд байгуулагдсан, харьцангуй шинэ баг боловч 2018 онд Унгарын цомын финалд шалгарч, 2019-2020 оны улиралд дээд лигтээ хүрэл медаль хүртэж, амжилт нь жилээс жилд ахиж буй шилдэг баг бол өрсөлдөг “ Уйпешт” баг нь 1885 онд байгуулагдсан, Унгарын аваргад 20 удаа түрүүлж, Унгарын цомын аваргаар 10 удаа тодорч, Унгарын супер цомыг 3 удаа хүртэж байсан, түүх, амжилт арвин билээ.

Европ тивд, тэр тусмаа хөлбөмбөгийн уламжлал, түүх, хөгжлөөр дээгүүр ордог Унгарын дээд лигт анх тоглосон Г.Ганбаяртаа өндөр амжилт хүсье!

Хуваалцах