Г.Гэрэл: Дэлхийн адууны өдөрт зориулсан нэвтрүүлэг, баримтат киног Казахстаны төв телевизтэй хамтарч хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан Улсад төрийн айлчлалын хүрээнд МҮОНРТ Казахстаны Ерөнхийлөгчийн телевизтэй хамтын гэрээ байгуулж байна. Энэ хамтын ажиллагааны гэрээгээр мэдээ мэдээллийг солилцох, хоёр орны соёлын талаар мэдээ мэдээллийг цаг алдахгүй солилцохоос гадна уран бүтээлээр хам
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан Улсад төрийн айлчлалын хүрээнд МҮОНРТ, Казахстаны Ерөнхийлөгчийн телевизтэй хамтын гэрээ байгуулж байна.
Энэ хамтын ажиллагааны гэрээгээр мэдээ мэдээллийг солилцох, хоёр орны соёлын талаар мэдээ мэдээллийг цаг алдахгүй солилцохоос гадна уран бүтээлээр хамтарч ажиллана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дэлхийн адууны өдрийг тэмдэглэхээр болсон. Дэлхийн адууны өдөрт зориулсан баярын контент нэвтрүүлэг, баримтат киног хамтарч бэлтгэх талаар гэрээ санаж бичиг байгуулж байна.
Цаашид мэргэжилтний солилцоо хийх, дундын түүхээр хамтарч ажиллах, баримтат уран бүтээл хийхээр төлөвлөж байна.


















