Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд болоход 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд болоход 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө.20 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од (VI байр) /2:15:13/ үзүүлжээ.

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр өнгөрсөн жил алтан медалиа хүртэж байна.Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах