Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Мандахнаранд бүх насаараа эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамрагдах эрхийн бичиг өгөхөөр болжээ

"Рио-2016" олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ Г.Мандахнарангийн талаарх мэдээллүүд өнөөдөр цахим ертөнцийг шуугиулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Мандахнаранд бүх насаараа эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамрагдах эрхийн бичиг өгөхөөр болжээ
Г.Мандахнаранд бүх насаараа эрүүл мэндийн үйлчилгээнд үнэгүй хамрагдах эрхийн бичиг өгөхөөр болжээ. Зураг: МҮОНРТ

"Рио-2016" олимпийн наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн 65 кг-ын жинд өрсөлдсөн МУГТ Г.Мандахнарангийн талаарх мэдээллүүд өнөөдөр цахим ертөнцийг шуугиулж байна. Түүнийг хүрэл медалийн төлөөх барилдаандаа ялсан, ялагдсан гэх олны яриа, мэтгэлцээнтэй зэрэгцэн шагнал урамшууллын буухиа уншигч, үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Тодруулбал, Г.Мандахнаранд "Хаппи Веритас" оношилгооны төвөөс бүх насаараа эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгийг олгох болсноо өнөөдөр албан ёсны цахим хуудсаараа мэдэгджээ. Энэ мэтээр Г.Мандахнаранд зориулсан шагналын буухиа цааш үргэлжилж байна.

Хуваалцах