Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Дөрвөн настай охиныг хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Г.Маралмаа хурлын өмнөхөн ухаан алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн учир хурлыг 14 хоногоор хойшлуулсан байна.
Мэдээллийн алба

Дөрвөн настай охиныг хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй талийгаач охины хойд эх Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгагдсан талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт нарыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч шүүгдэгч Г.Маралмаа хурлын өмнөхөн ухаан алдаж унан, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн учир хурлыг 14 хоногоор хойшлуулсан байна.
Шүүгдэгч Г.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган 20 жилийн ял, Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутган 5 жилийн ял төлөвлөөд байгаа юм.


















