Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

Харин Ё.Басхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Израилын Б.Шмайловыг ялж, дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ
Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээнээс Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг дээрх тэмцээний аваргын төлөөх барилдаанд Косовогийн Дистриа Красникад дийлдсэн юм.

Харин Ё.Басхүү хүрэл медалийн төлөөх барилдаанд Израилын Б.Шмайловыг ялж, дагах тойрогт ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальт, дэлхийн алдарт бөх Георгий Зантарияг ялав.

Энэхүү тэмцээнд 66 орны 453 бөх барилдаж байгаа бол манай улсаас 21 тамирчин хүч үзэж байна.

Хуваалцах