Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Г.Сайханбаяр: Офицер, ахлагч бэлтгэж байгаа тогтолцоонд томоохон шинэчлэл хийнэ

Цэргийн сэтгэл зүйчид өөрсдөө бүтээлч, ажилдаа идэвх санаачилгатай, хамгийн гол нь зүтгэлтэй махруу бай. Хамт олныхоо уур амьсгалыг мэдэрч, зан төлөв, ахуй байдлынх нь талаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Г.Сайханбаяр: Офицер, ахлагч бэлтгэж байгаа тогтолцоонд томоохон шинэчлэл хийнэ
Г.Сайханбаяр: Офицер, ахлагч бэлтгэж байгаа тогтолцоонд томоохон шинэчлэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Эх сурвалж: ЗХЖШБатлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулсан Төрлийн цэргийн командлал, Барилга инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын нэгдсэн зөвлөгөөний төгсгөлд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өглөө.Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Орчин цагийн Зэвсэгт хүчин 100 жилийнхээ түүхэнд олон баатарлаг гавьяа байгуулж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулсан салбар. Түүхийн том суварга бүтээсэн хамт олон. Өнөөдөр ч монгол цэргүүд даян дэлхийд энхийг сахиулж, эх орныхоо тал нутагт бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж байна. Харамсалтай нь, баатарлаг дайчин замналтай Зэвсэгт хүчний нэр хүнд, алдар гавьяаг өнөөдөр хүмүүжилгүй хэсэг нөхөд ямар нөхцөлд хүргэснийг та бид бүгдээрээ мэднэ. Өнөөдрийн зөвлөгөөний гол зорилго ч бас үүнд оршиж байгаа байх. Бид ажил албандаа дүгнэлт хийх хэрэгтэй.Цэргийн сэтгэл зүйчдээ мэргэжлээрээ дагнан ажиллуулахад Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага анхаарч, дэмжих хэрэгтэй байна. Цэргийн сэтгэл зүйчид өөрсдөө бүтээлч, ажилдаа идэвх санаачилгатай, хамгийн гол нь зүтгэлтэй махруу бай. Хамт олныхоо уур амьсгалыг мэдэрч, зан төлөв, ахуй байдлынх нь талаар сонсож, дээд удирдлагадаа хэлж байх хэрэгтэй. Хамт олны уур амьсгал эвсэг найрсаг, нэг цул байж, нэгнээ мэдэрч ажиллахад их чухал үүрэг гүйцэтгэнэ. Жил бүр ҮХБИС төгсөөд очиж байгаа залуу офицеруудын зан байдлыг ч бас нарийн судалж, алдаа, дутагдал байвал засах нь цэргийн сэтгэл зүйч нарын үүрэг. Би цэргийн сэтгэл зүйч гэчихээд нэг ч хүнтэй уулзаж ярилцдаггүй, сэтгэл заслын талаар нэг ч ажил хийдэггүй бол уучлаарай та манай албанд ажиллахад бэрх байх болно. Бид С.Энхтайван багшийн хэлсэнчлэн хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдыг зэвсэг бариад дайтахад бэлэн сэтгэл зүйг төлөвшүүлэх шаардлагатай байна.Түүнчлэн сүүлийн жилүүдэд офицер, ахлагч бэлтгэж байгаа тогтолцоо тааруу байгаа нь саяхны үйл явдлаас харагдлаа. Энэ чиглэлд Батлан хамгаалахын сайдын зүгээс томоохон өөрчлөлт оруулж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 2022 оноос ҮБХИС-д дөрвөн жилийн үндсэн сургалтыг эхлүүлнэ. Академик сургалт явуулна гэсэн үг. Нөгөө талдаа ахлагчаас офицер болдог байдлыг бүрмөсөн халах ёстой. Энэ зарчмаа ЗХЖШ-ын даргад хэлсэн байгаа. Нөгөөтээгүүр Үндэсний батлан хамгаалах их сургуулийн багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулах, сургалтын баазыг нэмэгдүүлэхэд томоохон шийдвэр гаргаж, хэрэгжүүлээд явна. Үүнтэй холбоотойгоор би Төрлийн цэргийн командлалууд, Барилга инженерийн цэргийн удирдах газарт нэг чиглэл өгнө. Юу гэхээр төгсөгчдийн ажил гүйцэтгэлт, түүний чанарт дүгнэлт хийж, БХЯ-нд жил бүр ирүүлж байх хэрэгтэй. Болбол мэргэжил бүрээр нь гаргах хэрэгтэй” гэлээ.Түүний дараа сайд Г.Сайханбаяр Төрлийн цэргийн командлалууд, Барилга инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч таван чиглэлээр үүрэг, даалгавар, мэдээлэл өгсөн юм.Нэгдүгээрт, офицерын бүрэлдэхүүний түвшин тогтоох үзлэгийг удахгүй явуулна. Тэдний мэдлэг, ур чадвар, ёс суртахууны байдалд дүн шинжилгээ хийнэ. Даацтай хариулт гарна гэдэгт итгэж байна. Энэ үзлэг нь офицеруудыг хоморголон халах эсвэл албан тушаал бууруулах гэсэн зүйл огт биш.Хоёрдугаарт, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн дэргэд Иргэний зөвлөл байгуулна. Иргэний зөвлөлд цэргийн эрдэмтэн судлаачид, цэргийн салбараас төрсөн алдар суутнууд, хүний эрхийн байгууллагын төлөөлөл багтана. Энэ зөвлөл Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад ч мөн байгуулагдана.Гуравдугаарт, Батлан хамгаалах яамнаас ̆ 1800-1144 дугаарыг ажиллуулж байна. Энэ тусгай дугаараар иргэний хяналтаа хийхээс гадна санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Тус утас нь 24 цаг тасралтгүй ажиллах бөгөөд иргэдээс ирсэн бүхий л төрлийн санал гомдлыг хүлээн авч, холбогдох албан тушаалтнуудаас хариу авч эргэн мэдээлж баина.Дөрөвдүгээрт, хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн байрыг камержуулна. ЗХЖШ-аас нэгдсэн тооцоо, судалгаагаа ирүүлсэн байгаа.Тавдугаарт, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад архидан согтуурах асуудал хэзээ ч байж болохгүй. Архи, цэрэг хоёр хэзээ ч зэрэгцэж оршихгүй. Хэрэв ийм төрлийн асуудал гаргавал цэргийн албанаас шууд чөлөөлөх болно” гээд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагад ажил, албандаа илүү хариуцлагатай ажиллахыг даалгалаа. Үүний дараа тэрээр зөвлөгөөнөөр илтгэл тавьж хэлэлцүүлсэн багш нарт “Зэвсэгт хүчин 100” ном, зурагт альбомын дээжээс гардуулан өгч, амжилт хүссэн юм. Батлан хамгаалахын сайдтай хамт ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар зөвлөгөөнд оролцлоо.Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Хуваалцах